Book-1
Юуны түрүүнд medium-н маань эхний уншигч болж байгаа танд баяр хүргэе. Өөрийнхөө medium дээр уншиж буй номоосоо хуваалцахыг хүссэн бөгөөд энэ удаа та нартаа “Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигч ид шид” хэмээх номоо хуваалцахыг хүссэн юм. Сүүлийн үед тренд болж буй минимализмын тухай агуулах энэхүү номонд өөрийн мөрөөдөж буй тэр л гайхамшигт гэрийг хэрхэн бий болгох талаар зохиолч Мари конда дэлгэрэнгүй өгүүлжээ. Ингээд номондоо орцгооё.
Нэг дор цэгцэлбэл буцаад замбараагүй болдог гэдэг үгэнд бүү хууртаарай
Хамгийн эхлээд таны цэгцлэх зүйл бол хувцас. Гэрээ цэвэрлэхдээ таны баримтлах алтан дүрэм бол нэг ижил зүйлсийг нэг дор хадгалах. Олон төрөл зүйлийг өөр өөр өрөөнд хадгалах нь гэрийг эмх цэгцгүй байлгах хамгийн гол шалтгаан болдог бөгөөд хувцас бол зөвхөн хувцасны шүүгээнд, ном бол зөвхөн номын шүүгээнд байх ёстой гэсэн санаа юм. Та өөрийн шкафнаасаа хувцасаа бүгдийг нь гаргаж ирэхэд та өөрөө ч мартсан байх тэр их хувцас гарч ирнэ. Хувцасаа цэгцлэхдээ заавал өөрийн гараараа бүгдийг нь нэг бүрчлэн үзэх шаардлагатай.Хэрэв таныг тэр хувцасаа барихад таны сэтгэл хөдлөхгүй бол та тухайн хувцасандаа өнгөрсөн хугацаанд надтай хамт байж олон дурсамжийг хамтдаа бүтээсэнд баярлалаа гээд тухайн хувцасаа хаяарай. Харин хаях зүйлээ хэзээ ч битгий гэрийнхэндээ үзүүлээрэй. Үйлчлүүлэгч М-н /20 настай /гэрт болсон явдалаас жишээ татъя л даа. Тэднийх ам бүл 4-үүлээ ба одоогийн байрандаа нүүж ирээд 15 жил болж байгаа. М маань хувцас, өмсгөлд дур сонирхолтой тул өөрийн 15 жил амьдарч байгаа өрөөндөө багаасаа өмсөж ирсэн сургуулийн дүрэмт хувцас болон сургуулийн арга хэмжээнд зориулж өмсдөг байсан хувцас хэрэглэлээ хайрцаганд хийж өрөөнийхөө булан бүрт хадгална. Тэр өдөр 8 уут хувцас 200 ширхэг ном, чихмэл тоглоом болон хүүхэд насандаа урлаж байсан бүтээл зэрэг нийт 15 уут хог гарсан юм. М-д би ингэж хэлсэн юм. Тэгэхлээр хог хаяхаас өмнө нэг чухал зүйл сануулъя. Яасан ч … гэж хэлж дуусаагүй байхад хаалга онгойж /Сайхан цэгцтэй саруулхан болжээ/ гэсээр тавиур дээр аягатай цай барьж ирсэн ээж нь ороод ирэх нь тэр… Би ч дотроо баларлаа гэж бодлоо. Өрөөний голд байрлах дугуй ширээн дээр цайгаа тавьж ийм байдалтай байгаад охиныг минь уучлаарай гэж хэлээд, толгой бөхийлгөн ёсолж, хаалга руу эргэхдээ хогон овоог хараад зог туслаа.Энийг хаях гэж байгаа юм уу гээд хогон дундах ягаан өнгөтэй йогийн дэвсгэрийг хуруугаараа заав.
-2 жил хэрэглээгүй болохоор хаяхаар шийдлээ гэж охиноо хэлэхэд
-Тийм үү? Тэгвэл бий хэрэглэчихье. Энийг ч бас хаях юм уу? гэсээр ямар нэгэн зүйлийг хайх мэт бүх хогийг уудалж онгичиж гарлаа. Ингээд йогийн дэвсгэрээс гадна 3н банзал, 2 цамц,2хүрэм нилээн хэдэн бичгийн хэрэгсэл аваад өрөөнөөс гарав. Чив чимээгүй болсон өрөөнд цай ууж суухдаа би:
-Ээж тань йогоор 7 хоногт хэдэн удаа хичээллэдэг вэ? гэж асуухад нэг ч удаа йог хийж байгааг харж байгаагүй юм байна гэж охин хариулсан юм.
Би гэрээ хэчнээн янзалж цэгцэлсэн ч гэрийнхэн маань бусниулдаг. Нөхөр маань юм хаяулдаггүй хүн. Яаж хаядаг болгох вэ? Өмнө нь над дээр ч энэ асуудал тулгардаг байхад би гэрийнхнээсээ нууцаар хувцасыг нь хаягдаг байлаа. Гэрийнхэн маань тухайн үедээ анзаарч байгаагүй ч хэсэг хугацааны дараа Мари миний хүрэм хаана? Чи арай хаячхаагүй биз гэх зэргээр шаналгаж эхэлсэн юм. Эхэндээ би үгүй гэж мэлзсэн ч сүүлдээ аргагүй байдалд орж бүх зүйл илэрсэн юм. Харин тэр үеэс хойш гэрийнхэн маань өөрсдөө хувцасаа цэгцэлж, хаяж эхэлсэн нь санаанд оромгүй үр дүнг авчирсэн юм. Хэлэх гээд байгаа санаа маань юу вэ гэхээр та өөрийнхөө хүрээлэл, өөрийнхөө эрх мэдлийн газраа цэгцэл харин танай гэр бүл таны хүрээллийнхэн аяндаа бүх зүйлээ цэгцэлэхэд анхаардаг болно гэсэн санаа юм.
Шүүгээгээ онгойлгох үед таны дуртай хувцас тань өөдөөс тань эгнэсэн байвал ямар вэ? Хамгийн чухал дүрэм нь юу вэ гэвэл та хувцасаа төрөлжүүлэн өлгөнө. Нэг дор хүрэм, цамц, өмд гэх зэргээр төрөлжүүлэн өлгөхөөс гадна зүүн гар талд хүнд хувцаснууд, баруун гар талд хөнгөн хувцаснууд байхаар байрлуулна. Хувцасны төрлөөр нь хэлбэл зүүн гар талаасаа пальто, даашинз, хүрэм, өмд, банзал, срочкон цамц гэсэн дарааллаар өрнө. Дараа нь таны цэгцлэх чухал зүйл нь НОМ. Уншиж дуусаагүй ном, болон дараа уншина даа гэсэн ном таны сэтгэл хөдлөлийг хөдөлгөхгүй л бол та номын шүүгээндээ байлгахаа болино уу гэж хэлмээр байна. Харин өөрийнхөө хувьд онцгой гэж бодсон ном байгаа бол эргэлзэлгүйгээр үлдээгээрэй.
Баримт бичиг цэгцлэх:
Гэрийн чинь ширээ тавиур зэрэг дээр хэрэгтэй хэрэггүй нь мэдэгдэхгүй бичиг баримт байдаг л биз дээ. Дансны хуулга, бараа худалдан авсан талон, шинэ хувцасны шошго, худалдан авсан цахилгаан барааны заавар ном, гадуур явж байгаад өгсөн худалдааны барааны сурталчилгаа. Бүгдийг нь хая. Жишээ нь. Та шинэ зурагтынхаа танилцуулга номыг хэзээ ч ашиглаж үзээгүй мөртлөө танай гэрт байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Үнэхээр хэрэг гарвал та тэр номыг эргүүлэхээс илүү зурагт худалдан авсан дэлгүүр лүү эсвэл google-с та тухайн зааврыг нь төвөггүй олж чадна.
Харин таны хамгийн сүүлийн цэгцлэх зүйл бол таны дурсамжтай зүйлс:
Яагаад хамгийн сүүлд энэ хэсгийн цэгцэлж байгаа гэвэл зурагнууд,ил захидал зэрэг нь хамгийн их дурсамж сэргээдэг зүйлсүүд бөгөөд таныг төлөвлөгөөт зорилгоосоо ухрахад хүргэнэ. Та экс найз залуутайгаа авхуулсан зургаа хараад энэ цаг үед сайхан байсан шүү дээ гээд өөрийн дурсамжаа зургийн цомогтойгоо шкафныхаа буланд нандигнан хадгалаад байвал танд дахиад шинэ дурлал ирэхгүй шүү дээ. Өнгөрсөн бүхнээ ардаа үлдээгээд амьдралаа өнөөдрөөс эхлүүлээрэй.
Төгсгөлд нь : Эмх цэгцтэй байх хамгийн эцсийн зорилго бол юмыг байгаагаар нь хүлээн авч, байх ёстойгоор нь байлгах гэж би боддог. Таны сэтгэлийг баярлуулж, догдлуулахгүй байгаа зүйлийг өөртөө байлгах нь үүнд нийцэхгүй. Таны сэтгэлийг догдлуулж, танд баяр хөөр авчирдаг зүйлсээ сонгон авч, одоогийн өөрт тань чухал байгаа зүйлсээ нандигнан эрхэмлэ Ийм энгийн бөгөөд ойлгомжтой зүйлийг тогтмол амьдралаасаа мэдрэхээс илүү аз жаргал гэж үгүй. Үүнийг диваажингийн үүд гэж нэрлэвэл түүнд хүрэх хамгийн дөт зам нь гарцаагүй эмх цэгц гэдэгт би эргэлзэхгүй байна.
Дараагийн номоороо удахгүй уулзацгаая.